Дуучин Thunderz өөрийнхөө тоглолтын талаар дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өчигдөр ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэр тусмаа үндэснийхээ хувцасыг өмсөж ирсэн залуус дэндүү гоё байлаа. Залуус бид наадам цагаан сараар зөвхөн дээл өмсдөггүй болохыг харууллаа. Үнэхээр миний хувьд тайзан дээрээ амьдарч дуусгалаа. Тэнгэртээ сүсэглэлээ. Манайхан өдөр 3 цагт хаалгаа нээж 6 цагт байсан тоглолтоо марафонтой өдөр хэмээн 7 болгосон байсан билээ. 7 дөхөж ирсэн хүмүүс гадаа их байсан тул 7.30 хүртэл хүлээж аргагүй нээсэн. Учир нь 1 дүгээрт цагтаа ирсэн хүмүүсээ хүндлэх хэрэгтэй.
2 дугаарт тоглолт хөтөлбөр маань багтахаа байж 30 минутын үзүүлбэр хасагдсан байсан дээрээ дахин баривал бүр цагтаа багтахгүй болох байсан. Журмандаа 12 гэхэд бүх тоглолт дууссан байх ёстой. Бид тэрэнд л захирагдаж байдаг юм шүү. Тэрнээс цаг хамаагүй бол хэд хүртэл ч дуулах дуу бий. Мөн илүү тасалбар зарсан юм огт байхгүй. Юу гэж мэдсээр байж илүү зарах билээ дээ.
Хичнээн бэлдэж энд ирлээ. Яг багтаамжаар нь зарсан байгаа. Зүгээр тайван оочирлож байсан хүмүүсийг шахаж дайруулж багтахаа байлгаад хаалгууд нээх үед ордог тийм хүмүүс бас байдаг юм байна. Бас 10 хүний тасалбартай хүмүүс 7 нь урд оочир гацаагаад 3 аа хүлээх гэх мэт асуудлууд их гарсан байна лээ. Энэ бүгдийг тооцоолоогүй нь мэдээж бидний буруу билээ.
Тэгээд бид хаалгаа нээж бүх хүмүүсээ оруулсан юм байна лээ.
Ямартай ч дутагдалтай байсан бол уучлаарай. Дараа илүү сайжрах болно оо. Хайрлаж үзсэн бүх хүмүүстээ Баярлалаа. Багийнхандаа баярлалаа" гэх тайлбар хэлэв.