Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын хурал боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 172,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ -ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байна. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад ирсэн вагон цистернүүдийг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж улмаар Улсын хэмжээнд байгаа бүх ШТС-уудыг тогтвортой ажиллуулах үүргийг АМГТГ-т даалгалаа.