Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан боллоо. Хуралдааныг Засаг даргын орлогч Д.Соёлчхүү удирдан явуулав. Шуурхай хуралдаанаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явц, шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал нь юу байна вэ мөн биелэлтийг хангах чиглэлээр хэлтэс, агентлагуудын боловсруулсан төлөвлөгөө, ирэх долоо хоногт гарах үр дүн зэргийг хэлэлцлээ.
Үүрэг даалгаврыг ирэх долоо хоногийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өгсөн.
Үүрэг даалгавар: Бүрэнбүст баг, 5-11, 12 дугаар байрны газрыг цаашид хэрхэн ашиглах талаар иргэд оршин суугчдаас санал авч танилцуулах.
Тухайн иргэний ахуйн үйлчилгээний зориулалтай барилгын зургийг өөрөөс нь авч тус зургийн дагуу багийн нэгдсэн байр бариулах саналыг Бүрэнбүст багийн Засаг дарга гарган аймаг, сумын Засаг дарга нарт танилцуулан, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнд барилгын зургийг хүлээлгэн өгсөн.
Бүрэнбүст багийн Засаг дарга иргэдээс гарсан санал, хүсэлтийг аймгийн Засаг даргад дахин танилцуулахаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтын цаг авсан хэмээх биелэлтийг Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ирүүлжээ. /Биелэлт 50 хувьтай байна/
Үүрэг даалгавар: Хот тохижуулах газрын техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын тоног төхөөрөмжүүдтэй танилцах туршлага судалж ирэх.
Үүрэг даалгавар: Хүүхдийн паркийн талаар тодорхой мэдээллийг иргэдэд хүргэх.
Үүрэг даалгавар:Аймгийн хэмжээнд шинээр баригдаж байгаа барилгын ажлууд дээр мэргэжлийн байгууллагыг оролцуулан Ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажиллаж шаардлагатай зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны талаар хяналт шалгалт хийж үр дүнг танилцуулах.
Үүрэг даалгавар: ББ парктай холбоотой асуудлыг болзошгүй аваарын зардлаар хийх талаар тооцоо судалгаа гаргаж, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн...
“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион б...