УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Н.Учралыг чөлөөлөв. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны саналыг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80,2 хувиар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол батлав.