Хүрэн баавгайн суурьшлын бүсэд бүртгэгдсэн дуудлага, аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр дуудлага. Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт 2, Завхан аймагт нэг буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ. Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.